1. Өөрийнхөөрөө бай
Найз нөхдийнхөө дунд байр сууриа хадгалах нь зөв л дөө. Гэхдээ үүний төлөө өөрийн үзэл бодлоос татгалзах нь тийм ч ухаалаг шийдвэр биш. Бие хүний үзэл бодол байнга хувьсан өөрчлөгдөж байдаг ч үхэн үхтэл хэвээр үлдэх зүйлс ч бас цөөнгүй байдаг. Тиймээс өөрийн хэн байхыг хүсч буйгаа нухацтай бодож, шийдвэр гаргаарай. Харин одоо шийдвэрээ гаргасан бол түүндээ үнэнч бай. Нөхөдтэйгөө санал зөрөлдөх тохиолдол цөөнгүй гардаг. Энэ үед өөрийнхөөрөө байж, бусдыг дагалдагч салбадай болох хэрэггүй.
2. Хов живнээс хол бай
Найзууд хэзээ ч нэгнийхээ тухай цуу тараадаггүй. Ялангуяа хамт олон дундаа. Хэн нэгний тухай таагүй яриа сонссон бол заавал өөрөөс нь нягталж асуугаарай. Мэдээж амар биш л дээ. Энэ тухай өөр итгэл даахуйц найзтайгаа зөвлөлдсөн ч болох юм. Гэхдээ дутагдал нэг бүрийг нь дэлгэж ярих хэрэггүй. Чиний дутагдлыг бусад найз чинь хэлэлцэх ямар л олигтой байхав. Тиймээс найз нөхдөө хааяа ч гэсэн өөртэйгөө жишиж байгаарай.
3. Найзуудаа өмөөр
Бусдын шүүмжлэлээс хааяа ч гэсэн түүнийг хамгаалж бай. Дутагдалгүй хүн гэж хаана байх билээ. Түүний үлгэр дууриал болсон занг нь онцолж, ямар сайн хүн болохыг нь бусдад хуучлаарай. Шударга магтаал илүүддэггүй юм. Заримдаа алдааг нь анзааралгүй өнгөрөхөд ч гэмгүй шүү.
4. Найзуудаа хамгаал
Өсвөр насныхан гэлтгүй томчууд ч архи, тамхи, үерхэл нөхөрлөлийн асуудал дээр алддаг. Тиймээс дотнын нөхдөө эрсдлээс ямагт хамгаалж бай. Гэхдээ "Их мэдэх" хэмээн цоллуулахгүйн тулд тэдний үзэл бодол, хүсэл мөрөөдлийг хүндэлж байгаагаа илэрхийлэхээ мартаж болохгүй. Ингэснээр тэдний анхаарал илүүтэй төвлөрөх болно.
5. Хосуудын асуудалд оролцох хэрэггүй
Эр, эмийн хооронд илжиг бүү жороол гэдэг хоосон үг биш шүү. Ялангуяа гурвалсан хайр сэтгэлээс ямагт зайлсхий. Найзын чинь зүрх шархалсан ч хамаагүй, энэ бол чиний оролцох асуудал биш.
6. Бусдад тусал
Хүрэм, эсвэл номоо зээлэх, ганцаардсан үед нь хань болох гээд ямар ч хүнд өгөөмөр сэтгэлээр хандаж бай. Зовох цагт нөхрийн чанар танигддаг гэдэг. Зовлонгоо тоочихыг нь тэвчээртэйгээр сонсч, бороонд хамт явж байсан үе чинь хожим мартагдахааргүй дурсамж болон үлдэж ч мэдэх юм.
No comments:
Post a Comment