Wednesday, April 13, 2011

өөрийгөө нээх аргууд

Нарнаас эрч хүч ав
Нарны гэрэл сэтгэл санааг өөдрөг, уураг тархийг саруул болгох хүчин зүйл гэдгийг олон судалгаа гэрчилдэг. Шинэ өдрийг эрч хүчтэй, үр бүтээлтэй, сэтгэл өөдрөг угтахын үндэс нь өглөө нар мандахыг харах гэнэ.

Салхинд алх
Цэвэр агаарт аравхан минут явган алхахад санаа зовоосон бодлууд цэлмэж, асуудлыг өөр өнцгөөс харахад туслах эрч хүч бий болдог байна. Тиймээс залуусаа автобус хүлээж цагаа алдан зогсохын оронд явган алхвал ямар вэ?

Оролдоод үз
Бидний үйл хөдлөл юу мэдэрч ойлгож байгаагын илрэл гэж бид ойлгодог. Үнэн хэ
рэгтээ бид хийж бүтээж, оролдож буй зүйлээ л сэрж мэдэрч байгаа. Тиймээс бяцхан заль хэрэглэхэд аз жаргалыг мэдэрмээр байвал зүгээр л инээмсэглэж, дуу аялж, эсвэл чангаар хашгир. Эрч хүчийг мэдэрч байна уу?

Азын одоос шүүр
Өөрт чинь эрч хүч, эрх чөлөөг мэдрүүлдэг дуртай дуугаа сонсч, бүжиглэ.


Эрч хүчтэй хүнтэй ярилц
Эрч хүчийг хүн өөрөөсөө олж авахаас гадна сэтгэлээр баян, цоглог, эрч хүчтэй нэгний сэтгэл хөдлөлөөс мэдэрч болно. Бусдыг  уруу дорой занд хөтлөхийн оронд тэднийг сэтгэл хөдлөлөө ил гаргахад уруу тат.

Хийх зүйлсийн жагсаалт гарга
Хийхээр төлөвлөсөн зүйлээсээ аль нэгийг нь сонго. Уйтгартай нэгэн хэвийн ажил байсан ч хамаагүй. Харин ажлаа дуусгасны дараа өөрийгөө шагнахаа  бүү мартаарай.

Цэвэрлэгээ хий
Эмх цэгцтэй цэвэр цэмцгэр байдал хүний сэтгэлд амар амгаланг бий болгодог. Хэрэв ажил чинь бүтэхгүй, хийх ажил хоолой давсан мэт санагдвал эхлээд гэрээ цэвэрлэ.

Үсэрч харай!
Ямар их эрч хүч өөрт чинь байгааг харав уу?  Жаахан толгой эргэж магадгүй ч хөгжилтэй байгаа биз дээ?

Хүнд тус хүргэ
Буян үйлд, сайн сайхныг бодож, хүнд сайхан үг хэл. Энэ бол аз жаргал,баяр хөөрийг мэдрүүлдэг зүйл. Хамгийн гол нь бүгд аз жаргалтай байх ёстой. 

Ачийг хариул
Илүү их аз жаргалыг мэдэрмээр байна уу? Хайртай хүмүүстэйгээ хамт байж тэднийгээ баярлуул. Хорсож, бухимдаж байснаа мартаж байгаагаа анзаарч байна уу?

No comments:

Post a Comment